CIP Филиппин дэх №1 Англи хэлний сургууль
IELTS хөтөлбөрийн давуу тал
Бид IELTS хөтөлбөрийн сургалтаа Филиппин болон Натив багш нартай явуулдаг бөгөөд манай сургуулийн энэхүү хөтөлбөртэй адилтгасан арга барилаар хичээлээ явуулдаг сургууль байхгүй гэж хэлж болно. Филиппин багш нар яриа & бичгийн чадварт илүү анхаарч оюутнуудад хэрхэн оновчтой санаа гаргах, зөв зохион байгуулалттай ярих, бичих зэрэг шалгалтын техник, стратегид суурилж хичээлээ явуулдаг бол Натив багш нар оюутнуудыг ярих болон бичихдээ зөв үг хэллэг ашиглаж санаагаа бүрэн дүүрэн илэрхийлэх талаас анхаарч ажилладаг. Ингэснээр оюутнууд ярих болон бичихдээ илүү сайн төлөвлөж, зохион байгуулалттай санаа илэрхийлэх маш сайн системийг суралцах боломжтой юм. Унших & сонсголын хувьд бид өдөр бүр албан ёсны шалгалттай адилтгасан шалгалт авч түүнийгээ дахин судлах зарчмаар хичээлээ явуулдаг. Энэхүү дахин судлах ангийг манай сургуулийн трейнер багш нар явуулдагаараа онцлогтой бөгөөд бид баталгаат, чанартай сургалтыг олгож буй нэг хэлбэр юм.

Comments

Popular Posts