Намайг Ганболдын Лхагвадорж гэдэг, сэтгүүлч мэргэжилтэй сэтгүүл зүйн салбарт ажилладаг. Миний хувьд англи хэл сурах болсон шалтгаан нь миний ажил, мэргэжилтэй холбоотой бөгөөд сэтгүүл зүйн салбар болон энэхүү даяаршиж буй орчин үед англи хэл хамгийн их хэрэглэгдэж байгаа учраас өөртөө заавал сурч судлах зорилт тавьж CIP -ийг сонгож ирсэн. 
Дэлхийн бараг бүх орон англи хэлийг өргөнөөр ашигладаг бөгөөд хэрвээ та англи хэлтэй бол дэлхийн хаана ч ямар ч тохиолдолд ямар ч хүнтэй харилцаад явах боломжтой. Мөн хамгийн их мэдээлэл англи хэл дээр явагддаг учраас орчин үеийн залуустайгаа хөл нийлүүлэн алхахыг хүссэн юм. 
Филиппинд англи хэл сурах нь 1 дүгээрт хямд, 2 дугаарт тэд хоёрдогч хэлээ англи хэл хэмээн зарласан учраас филиппин хүн бүр англи хэлээр ярьдаг. Мөн филиппинд маш олон англи хэлний сургуулиуд байдгаас CIP нь хамгийн олон натив багштай филиппиндээ шилдэгт тооцогддог сургууль учраас сонгон суралцах болсон. 
Миний хувьд тус сургуульд 4 сарын хугацаагаар ирж суралцсан бөгөөд энд ирэхдээ анхан шатны англи хэлтэй буюу 2.7 оноотой yes, no гэсэн үг л хэрэглэдэг байсан бол өнөөдрийн хувьд англи хэлний түвшингээ 4 шат ахиулж 5.5 буюу ямар ч сэдвээр энгийн харилцан яриа өрнүүлэх, өөрийгөө ойлгуулах, бусдыг ойлгох болон хүссэн мэдээллээ англи хэл дээр хайх, уншиж ойлгох зэрэг чадваруудыг эзэмшиж чадсан. 
CIP -ийн хувьд 7 хоногт 5 өдөр хичээллэдэг бөгөөд өдрийн цагаар оюутнуудын сонгосон курсээс шалтгаалж өөр өөр байдаг. Миний хувьд шахуу хөтөлбөрт хамрагдсан учраас бусдаас илүү хугацаагаар хичээллэдэг байсан бөгөөд хичээлийн дараа чөлөөт цагаараа өдөр сүр усанд сэлж, сагсан бөмбөг, гар бөмбөг, агаарын болон ширээний теннис зэрэг спортоор хичээллэж тухайн өдрийнхөө их ачааллыг тайлж өөрийгөө сэргээдэг байсан. Мөн CIP -иас ажлын өдрүүдээр болон амралтын өдрүүдээр маш олон төрлийн арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд агаарын теннисний тэмцээнд оролцож түрүүлж байсан удаатай. Мөн та амралтын өдрүүдээр CIP -иас зохион байгуулсан аялалын хөтөлбөрт хамрагдах боломжтойгоос гадна найз нөхөдтэйгөө хамтдаа аялалын хөтөлбөр гаргаж явах боломжтой байдаг. Миний хувьд энд байх хугацаандаа 3 томоохон аялалд явсан бөгөөд үүнээс хамгийн их таалагдсан нь буудлагын клубт очиж буудлага хийж үзсэн маань хамгийн их кайфыг мэдрүүлж чадсан. 
CIP -д ерөнхийдөө япон, солонгос, тайвань, вьетнам зэрэг орнуудаас ихэвчлэн ирж суралцдаг учраас бид олон орны найзуудтай болж хамтдаа суралцаж, хамтдаа тоглож, хамтдаа аялаж цагийг маш зугаатай өнгөрүүлэхээс гадна багш нартайгаа хамт зарим үйл ажиллагаанд хамтдаа оролцдог. 
СIP сургуулийн сургалтын хөтөлбөр, багш нарын ур чадвар, заах арга барил үнэхээр сайн. Мөн тэдний багш нарын сонгон шалгаруулалт маш өндөр түвшинд явагддаг юм шиг санагдсан, ихэнх багш нар олон жилийн туршлагатай оюутнууддаа юу хэрэгтэй, юунд анхаарах зэрэг үргэлж санаа тавьж халамжилдаг маш эелдэг хүмүүс. 
Миний хувьд энд ирж суралцах болсондоо үнэхээр их сэтгэл хангалуун байгаа бөгөөд та бүхэнд тус сургуульд ирж англи хэлээ мэргэжлийн түвшинд сайжруулахыг зөвлөж байна.

Comments

Popular Posts