ФИЛИППИН УЛСЫН ТУХАЙ
Филиппин улс нь Зүүн өмнөд Азид орших 7641 арлаас тогтсон арлын орон юм. Албан ёсоор Бүгд Найрамдах Филиппин улс гэдэг бөгөөд улсын нийслэл нь Манила хот. Филиппин улс нь номхон далайн баруун хэсэгт орших ба далайн усаар Индонез, Сингапур, Тайвань, Вьетнам зэрэг орнуудтай хиллэдэг. Нутаг дэсгэрийн хэмжээ 300,000 км2, хойноосоо урагш 2000 км, баруунаасаа зүүн тийш 900 км. Арлын газрын гадарга нь гол төлөв уул байх бөгөөд хамгийн өндөр цэг нь “Миндано” арал дээр орших “Апо” галт уул 2954м. Филиппин улс нь халуун дулаан уур амьсгалтай, чийглэг дулаан орны ойгоор хучигдсан.



Comments

Popular Posts