ТА хичээлийнхээ чөлөөт цагаар Филиппинд юу хийж болох вэ?


CIP нь Филиппинд болон бусад орнуудруу аялахад хамгийн тохиромжтой газар байрладаг бөгөөд хэрвээ та далайд шумбах, ууланд авирах, үзэсгэлэнт арлууд болон түүхэн газруудаар аялахыг хүсвэл та ердөө хүссэн газартаа очиход 1 – 2 цагийг л зарцуулна.

CIP танд филиппинд суралцангаа мартагдашгүй дурсамж үлдээх топ аялалын зөвлөгөөг санал болгож байна.

CIP TIP: #01 Hundreds Island National Park

Hundred Islands National Park нь 124 арлаас бүрдсэн, Филиппинийн хамгийн үзэсгэлэнтэй, заавал очиж үзэх газруудын нэг бөгөөд арал бүр мөөг, шүхэр мэт хэлбэртэй байгалийн маш өвөрмөц тогтоц бүхий газар юм. Филиппинчүүд Governor Island, Quezon Island болон Children's Island арлуудыг аялал, жуулчлалд зориулан хөгжүүлсэн бөгөөд та нүдээ аниад төсөөлөөд үзээрэй. Тэнд нүд гялбам цэнгэг цэнхэр далай, шигүү модод ургасан арлууд, далай дээрх наран мандах болон жаргах мөч, та яг л диваажинд ирсэн мэт мэдрэмжийг авах болно. Мэдээж та зөвхөн байгалийн сайханыг хараад зогсохгүй далайд сэлж, завиар аялж, далайд шумбаж, наранд биеэ шарж, усны цанаар гулгаж, шүхрээр буух зэрэг цагийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой.

Суралцангаа аялах боломжийг бүү алдаарай. 😊

Experience quality English learning here at the No. 1 Native School in the Philippines, CIP!
Website: www.cipenglishschool.com
Email: cipenglish@gmail.com
Youtube: www.youtube.com/user/cipworld
Skype : cipenglish









Comments

Popular Posts