CIP -д тавтай морилно уу. 

CIP Англи хэлний сургууль нь орчин үеийн сургалтын систем бүхий Филиппиний No.1 Англи хэлний сургууль бөгөөд манай сургууль нь унаган Англи хэлтэй АНУ, Канад, Австрали, Англи багш нартай ганцаарчилсан болон групп хэлбэрээр хичээлээ явуулдаг олон улсын түвшний мэргэжлийн байгууллага юм.

Манай сургуульд ихэвчлэн унаган англиар ярьдаг орнуудад суралцах, ажиллах, аялах зорилготой суралцагчид ханддаг бөгөөд бид суралцагчидынхаа хүсэл, зорилгыг сонсож хамтдаа суралцаж, тэднийг урамшуулж, дэмжиж, зөвлөж хаана ч очсон англи хэлний саад, бэрхшээлгүйгээр мэргэжлийн түвшинд англиар чөлөөтэй ярих, сонсож хэлэлцэх, уншиж ойлгох болон дүрмийн дагуу бичих чадварыг эзэмшүүлэх зорилготой оюутан төвтэй байгууллага юм.

Бид үргэлж орчин үетэй хөл нийлүүлэн алхаж оюутнууддаа хамгийн тав тухтай орчинг бүрдүүлж, тэдэнд хүртээмжтэй мэдээ, мэдээллээр хангаж, багш нарын ур чадвар, арга барилд анхаарч, сургалтын хөтөлбөр, материалуудыг шинэчлэн хүргэж байна.

Өдөр ирэх бүр манай суралцагчдын тоо өсөн нэмэгдэж байгаа бөгөөд хэрвээ ТА унаган англиар ярьдаг улс, оронд очиж суралцах, ажиллах эсвэл аялах гэж байгаа бол CIP -ийг сонгон суралцахыг зөвлөж байна.

Мөн бид танд чанартай сургалт санал болгохоос гадна танд хэзээд туслахад бэлэн Монгол оюутан хариуцсан ажилтантай болсныг дуулгахад таатай байна.

Хүндэтгэсэн, CIP

Comments

Popular Posts