CIP tip: "Travel in Philippines" 


Хэрвээ та хотын аялал хийх дуртай, Филиппинд байх хугацаандаа Манила хотоор аялахаар төлөвлөж байгаа бол Clark Institute of Philippines (CIP) таныг аюулгүй бөгөөд мартагдахааргүй өнгөрөөх дараах аялалыг туршиж үзэхийг санал болгож байна. 



Анхаарах зүйл: 
1. Нэн тэргүүнд анхаарах зүйл бол аюулгүй байдал!!! 
2. Зочид буудлаа захиалсан байх!!! (Макати бүс орчимд бол илүү аюулгүй бөгөөд найдвартай)

За ингээд Манилагаар аялацгаая... 


1. Makati

Макати -д асар том хэмжээний их дэлгүүрүүд, зочид буудлууд, оффис барилгууд байрладаг бөгөөд Манила хотын санхүүгийн төв цэг хэлж болно. Бүх дэлгүүрээр хэснэ гэвэл танд бараг бүтэн 3 - 4 өдөр шаардлагатай болох байх, иймд та дэлгүүрийг түр орхиод хэсэг хугацаанд ойролцоох Ayala Triangle Park -аар явган аялал хийгээд үзээрэй.  

Мөн Макати -д night club -ууд ихээр төвлөрсөн учраас шөнийн цагаар ч хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Хэрвээ та амьд хөгжим сонсохыг хүсвэл Jupiter гудамжны Strumm's, хэрвээ та бүжиглэхийг хүсвэл Luna гудамжны Royal Night Club -аар ороод үзээрэй. 


2. Intramuros

Инстрамурос нь Испанийн өнгө төрхийг илтгэсэн маш сонирхолтой газар бөгөөд танд өглөөний 10 цагаас өмнө тус чулуун барилга бүхий газраар аялахыг зөвлөж байна. Учир нь тус цагаар цаг агаарын хувьд илүү тохиромжтой. 


3. Rizal Park 

Ризал цэцэрлэгт хүрээлэн нь Азидаа томоохонд тооцогддог, жуулчдын маш ихээр очих дуртай газруудын нэг бөгөөд Инсрамурос -д байрладаг учраас испанийн түүхэн барилгыг сонирхонгоо тус цэцэрлэгт хүрээлэнгээр түр саатахыг зөвлөж байна.


4. San Agustin 

Сан Агустин нь 16 дугаар зууны уран барилга, барималын гайхамшгийг илтгэсэн Каталоги шашны сүм юм. Энд очсон хүн бүр 16 дугаар зуунд амьдарч байгаа мэт мэдрэмжийг авна гэдэгт 100 хувь итгэлтэй байна. 


5. Fort Santiago & Rizal Shrine Museum 


Форд Сантиаго -г мөн испаничууд барьсан бөгөөд Манила -ийн хамгийн түүхэн дурсгалт газар гэж хэлж болно. Барилга дотор байрлах Ризал Шрин музей-д Филиппинийн Испани улсын колони байх үеийг харуулсан түүхэн дурсгалуудыг байрлуулсан байдаг. 


Дээрх газруудаас гадна Манила -д хийж үзэх, заавал очих газрууд маш олон учраас бид таны сонирхол, хүслийг харгалзан хамгийн аюулгүй, хамгийн тухтай, хамгийн хямд аялалыг төлөвлөж өгөхөд бэлэн байна. 

CLARK INSTITUTE OF PHILIPPINES
NO.1 ENGLISH SCHOOL IN PHILIPPINES

Comments

Popular Posts