CIP бол аюулгүй орчин 

Филиппиний эрүүл мэндийн байгууллагаас тус улсад тархаад буй Денге хэмээх өвчний талаар мэдээлсний дагуу олон улс даяар Филиппин улсруу явахгүй байхыг анхааруулсан мэдээ цацагдаад байгаа билээ. 

Иймд бид тус цацагдаад буй мэдээллийн дагуу Филиппиний эрүүл мэндийн байгууллагаас хүргүүлснээр буюу ямарваа залруулгагүйгээр та бүхэнд мэдээллийг дамжуулж байна. 

Сэрэмжлүүлэг
Филиппиний эрүүл мэндийн байгууллагаас Денге хэмээх халуун хумхаа өвчин дэлгэрч байгаа талаар сэрэмжлүүлэг хүргүүлж байна. Тус өвчний оргил үе нь борооны улирал бөгөөд гол эх үүсвэр нь шумуул юм. Тус өвчин нь одоогоор ILLOILO, CENTRAL VISAYAS, болон CEBU зэрэг Филиппиний өмнөд хэсгийн далайн эрэг хавьд орших хотуудад тархаад байгаа талаар мэдээлсэн бөгөөд мөн тус мэдээллийн хамт ард иргэдэд урьдчилан сэргийлэх үүднээс тус хотуудад ойрын хугацаанд зорчихгүй байх талаар мэдээлсэн юм. 

(Доорх зурагт CIP байршил болон тархаад буй хотуудыг улаан тойргоор харуулав.)  



Тиймээс бид үүнтэй холбоотойгоор Филиппин улсад суралцахаар төлөвлөж буй оюутнууддаа дараах мэдээллийг хүргүүлж байна. 

Манай сургууль нь Филиппиний хойд хэсэгт байрладаг бөгөөд бид ямар ч нөхцөлд оюутнуудаа тав тухтай байлгах үүднээс шумуул болон бусад хортон шавьжнаас сэргийлэх зорилгоор 7 хоног бүр сургууль дотор болон сургуулийн орчинд хортон шавьжнаас хамгаалах бодис цацдаг тул та CIP -д суралцах хугацаандаа ямар ч санаа зовох зүйлгүйгээр суралцах болно гэдгийг амлаж байна. 

                              (Доорх зурагт CIP сургуулийн шавьж устгах бодис цацаж буйг харуулав.)

Experience quality English learning here at the No. 1 Native School in the Philippines, CIP!
#english #studyabroad #englishschool #englishcourse#learnenglish#studyenglish #cambridge #TESOL #IELTS #TOEFL#TOEIC #ESL
Website: www.cipenglishschool.com
Email: cipenglish@gmail.com
Youtube: www.youtube.com/user/cipworld
Skype : cipenglish



Comments

Popular Posts