Happy Eidul Adha!

Өнөөдөр Филиппин улсын бүх нийтээр амрах өдөр бөгөөд энэхүү өдөр нь муслим шашинтнуудын "Ид аль - Адха" буюу тахил өргөх баяр юм. Сарны тооллоос хамааран тус баярыг тэмдэглэх тогтсон хугацаа байдаггүй бөгөөд энэ жилийн хувьд 8 дугаар сарын 12 -ны өдөр тохиож байгаа юм. Тус өдөр нь муслим шашны "Хаж" мөргөлийн баярыг үргэлжлүүлэн тохиодог бөгөөд эдгээр өдрүүдэд муслим шашинтнуудын мөргөлийн сүм олон сая мөргөлчдийн хөл хөдөлгөөнд дарагддаг гэж хэлж болно.

Жил бүр Саудын Арабын Меккап зохион байгуулагддаг Мусульманчуудын амьддаа заавал очих ёстой ариун мөргөл хэмээн тооуогддог "Хаж" мөргөлийн баяр нь хууран мэхлэлтйиг эсэргүүцэх бэлгэдэл болгож Сатаныг төлөөлүүлэн гурван чулуун хана босгож мөргөл үйлддэг Исламын томоохон баяруудын нэг юм.

Харин Курбан байрам буюу Ид аль - Адха хэмээх тахил өргөх баяр нь "Хаж" мөргөлийн баярыг үргэлжлүүлэн тохиох бөгөөд энэ баяраар тусгайлан тэжээсэн нэг нас хэтрээгүй эрүүл амьтан байх агаад хонь, ямааг зөвхөн нэг хүн харин бух, үнээ, тэмээг долоон хүн хамтарч тахил өргөдөг байна. Ингэхдээ өглөө эртлэн босч биеэ ариутган угаал үйлдээд сүмд очин Такбир нэртэй дууг Аллахт зориулан дуулж дараагаар нь тахилаа өргөн, өөрсдөө зоог барьдаг байна. Үүнийхээ дараагаар хамаатан садныхаараа зочилдог уламжлалтай аж.


Comments

Popular Posts